Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав энэ жилийн наадмаар охиноо дагуулж баярласан билээ. Улсын баяр наадмын үеэр Төв цэнгэлдэхэд охинтойгоо зочилсон тэрбээр Увс нутгийн наадамд ч охинтойгоо ирэв. Наадам өндөрлөх өдөр Д.Дорлигжав прокурор морины уралдаан дээр нутгийн эмэгтэйчүүдтэй хол ойрын сонин сайхан хуучлаад тамхилж байхдаа бидний дуранд өртсөн юм. Үзмэн ягаан шоотой цамц, хөх жинсэн өмд “жийсэн” тэрбээр шүрэн толгой, алтан нуухтай алгын чинээ хөөргөөр тамхилж байсан юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )