Өмнөговьд газар хөдөлж айлын гэр нурж, байшингийн цонхнууд хагарчээ

Админ | Zindaa.mn
2011 оны 08 сарын 28

 

Өнөөдөр буюу 8-р сарын 27-ний 18 цаг 30 минутын үед  Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод газар хөдөлжээ. Айлын гэр нурснаас гадна орон сууцны барилга байшингуудын цонх хагарч зарим айлуудын тооно нурж унасан байна. Газар хөдлөлтийн улмаас  Цахилгаан станц түр зогсолт хийсэн  бөгөөд ширээн дээр байсан ундааны сав унаж байсан гэж эх сурвалж өгүүллээ.  Барилга байшингийн  хана цуурснаас иргэдийн дунд айж сандрах явдал нэлээдгүй гарсан аж. Зарим нэг эх сурвалж  5.8 баллын газар хөдлөлт болсон гэж мэдээллээ.  Өмнөговь аймгийн төвд  1957 онд хүчтэй газар хөдлөлт болж байснаас гадна Даланзадгад хот газар хөдлөлтийн бүс нутагт ордог юм байна. Иймд  Онцгой байдлын ерөнхий газар болон мэргэжилтнүүд дахин газар хөдөлж болзошгүй хэмээн сануулж иргэдийг тайван байхыг анхааруулсан байна.

С.Эрдэнэ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top