Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай яриа ямар ч үндэслэлгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 31

Засгийн газрын хуралдаанд Цөмийн энергийн газрынхан ажлаа танилцуулах байсан боловч газрын дарга С.Энхбатын эрүүл мэндийн байдлаас шалтгаалан 7 хоногоор хойшлууллаа. Хуралдаанд тус газрын холбогдох албан тушаалтнууд оролцон Засгийн газрын гишүүдийн асуултад хариулт өгөв. Цөмийн энергийн газар болон “МонАтом” компанийн үйл ажиллагааг эрс сайжруулах, ил тод, нээлттэй болгох зайлшгүй шаардлагатай гэж сайд нар үзсэн байна.

“Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах тухай мэдээлэл ихээр тархаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Үүнийг хуулиар хориглосон байдаг. Иймээс энэ тухай албан  мэдэгдлийг холбогдох байгууллагууд албан ёсоор гаргаж олон нийтэд мэдээллэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд С.Батболд өгөв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top