“Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль”-ийн төслийг хэлэлцэн гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. Энэ хууль нь хүн худалдаалах гэмт хэргийг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхээр хянан шийдвэрлэхээс бусад урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг тогтоох, хохирогчид туслалцаа, хамгаалалт үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )