Төрийн байгууллагад ажиллагсдын цалин бага, хугацаандаа буудаггүй, албан тушаалын болон авлигын хэрэгт ихээр өртдөг тухай ярьж, бичсээр байх боловч энэхүү хүчир албанд “шургалах”-ыг хүсэгчид нэлээд их байдаг ажээ. Үүнийг саяхан болсон Төрийн албаны 14 орон тоон дээр 3.5 дахин их хүн өрсөлдөн шалгалт өгсөн явдал гэрчилнэ. Хачирхалтай нь эдгээр өрсөлдөгчийн ихэнх нь хувьдаа ямар нэг аж ахуйн нэгж, үйлчилгээний газартай, үндсэндээ “юм”-аа хийчихсэн чинээлэг хүмүүс байсан гэнэ.
Д.Сэндэр
Сэтгэгдэл ( 0 )