Та хиймэл шүдээ цэвэрлэхдээ ердийн сойзыг хэрэглээрэй. Эхлээд хиймэл шүдээ авахгүйгээр амаа бүлээвтэр усаар сайтар зайлаад дараа нь шүдээ угаадаг аргаараа сойздон угаана. Эцэст нь амнаасаа гаргаж тагнайн болон буйлны хэсгийг булээвтэр усаар дээрээс нь гоожуулан угааж, сойздоод эргүүлж хийнэ. Хиймэл шүд нь дотроо авагддаг, авагддаггүй гэсэн хоёр янз байдаг. Авагддаггүй хиймэл шүдийг ердийн өөрийн шүдийг хэрхэн угаадаг тэр аргаараа цэвэрлэж болно. Харин авагддаг хиймэл шүдийг хоол идсэнийхээ дараа тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Мөн хоёр хувийн содын уусмалаар амаа тогтмол зайлж цэвэрлэх нь тохиромжтой байдаг. Хиймэл шүд хийлгэсний дараа тогтмол цэвэрлэхгүй бол хоол тэжээлийн зүйл ялзарч амнаас эвгүй үнэр гарах, амны салст бүрхэвч үрэвсэх, өвдөх идээлэх зэрэг хүндрэл үүсдэг. Тамхи татдаг хүмүүсийн амны ариун цэвэр муу байдгаас хиймэл шүдний өнгө өөрчлөгдөж, харлан муухай үнэртэй болдог. Иймд тамхи татах нь хиймэл шүдэнд тохиромжгүй.
Сэтгэгдэл ( 0 )