Ж.Батзандан тэргүүтэй хөдөлгөөнийхөн Р.Фрийдландын луйврын мөрөөр Өмнөговийг зорихоор болов

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 07


 

Оюу толгойн гэрээг ард түмэнд ашигтай хэлбэрт оруулж засахыг УИХ-ын 20-иод гишүүн санал болгоод байна. Анхнаасаа хууль бус болсон энэ гэрээний үр ашгийг монголчууд хүртэж чадаагүй байгаа. Үүний зэрэгцээ Монголд орж ирснээсээ хойш  Оюу тоглгойн ордоор баяжиж буй  Канадын иргэн Роберт Фрийдландын сүүлийн үеийн булхайг иргэний байгууллагууд дэлгэж байна. Энэ талаар “Иргэний нэгдсэн хөдөлгөөн” болон “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн өчигдөр мэдээллээ. Р.Фрийдланд нь Монголын газар нутаг дээр 100 гаруй лиценз эзэмшиж байгаагийн 28 нь нүүрсийн орд газрын лиценз юм байна. Тэрээр хэдэн сарын өмнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Овоот толгойн ордыг Хятадын “Шинхуа” компанид нэг тэрбум ам.доллароор заржээ. Үүнийхээ урьдчилгаа болох 500 сая ам.долларыг саяхан Р.Фрийдланд авсан гэнэ. Харин татварт нэг ч төгрөг төлөөгүй байна. Энэ мэтээр Монголын тэр олон орд газрын арилжаалж эхэлсэн бололтой. Тиймээс Ж.Батзандан тэргүүтэй иргэний хөдөлгөөнүүд түүний луйврын мөрөөр Өмнөговь аймгийг зорихоор болжээ.

Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top