Саяхан Монгол Улсад суугаа Япон улсын онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Такүо Кидокоро хэвлэлийн бага хурал хийж. Тавантолгойн тендерт оролцсон Японы компани тендерийн явцад гэнэт ор сураггүй алга болсон тухай мэдэгдэв.
Учир нь, Японы компани тун нямбайлан уг тендерт оролцсон боловч БНХАУ, ОХУ-ын шахалт, далд явуулгаар Японы компанийг тендерийн жагсаалтаас сугалан үлдээжээ.
Энэ нь зүгээр нэг Японы компанийн асуудал биш Монгол дахь Японы байр суурийг мөн тодорхойлж байгаа хэрэг болов уу. Хамгийн их хандивлагч хэмээн манай дарга нарын донгоддог хачин сэцэн үг хаа байна вэ?
Эх сурвалж: “Хөх толбо”
Сэтгэгдэл ( 0 )