Сонгуулийн хууль сураггүй байгаа ч 76 гишүүн, тэдэнтэй өрсөлдөх эрхмүүд болон горилогсдын марафон хоёр намд хүчтэй өрнөж байна. АН-ын тойрог өмчлөгчид одооноос бие биетэйгээ тэрсэлдэж эхэлсэн сурагтай. Тухайлбал, Баянгол, Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн хооронд үл ойлголцол үүссэн гэнэ. Маргаан “Алтан гадас”-чууд болон бусад гэсэн хоёр талын хооронд явагддаг байсан бол энэ удаа бүлэглэл, фракцууд хоорондоо зөрчилдөж эхэлжээ. Тиймээс АН-ын ҮЗХ хуралдах товоо хойшлуулсан хэмээн зарим эх сурвалж хэлж байгаа. Гэхдээ тус намын гишүүд хоорондоо ”Алтан гадас”-ынхан бүлэглэл, фракцуудын хүчийг сулруулахаар хагаралдуулж байна хэмээн жиг, жуг гэлцэж байна.
Эх сурвалж: Өөр мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )