Манай улсын ерөнхийлөгчийн жилийн цалин 30 гаруй мянган ам доллар байдаг. АНУ-ын ерөнхийлөгч Барак Омабагийн сарын цалин 300-400 мянган доллар байдаг юм байна. Газар доорхи баялагаараа сүүлийн үед дэлхийн анхаарлын төвд байх болсон Монгол улс “Эрдэнэс Таван толгой” компаний гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах олон улсын тендер зарлаж гадаадаас уул уурхай, удирдан зохион байгуулах чиглэлээр мэргэшсэн "мундаг" хүнийг тавих сураг дуулдаад хэдэн сарын нүүрийг үзэж байгаа. Шалгаруулалтанд тэнцэх захирлыг сонгосон тохиолдолд Монгол улсын цаашдын хөгжлийн гол судас болсон Эрдэнэс Таван Толгой компанийг удирдах гадны мэргэжилтэнийг АНУ –ын ерөнхийлөгчийн жишгээр цалинжуулж тусгай хангамж эдлүүлэх гэнэ. Тэгэхээр Эрдэнэс таван толгой ХХК-ийн гадаад захирал Монгол төрийн тэргүүний жилийн цалинг ганц сард авч Америкийн ерөнхийлөгчтэй эн зэрэгцэх бололтой. Алттай, нүүрстэй, баялагтай аргагүй л баян болжээ Монголчууд.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )