Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг ажлаа хийж чадахгүй байна хэмээн шүүмжилж огцруулах оролдлогыг Ардчилсан намын алдарт заргач гишүүн С.Эрдэнэ гурван удаа хийгээд байгаа. Олон удаагийн оролдлого нь бүтээгүй ч тэрээр шантрахгүйгээр улс төрийн хатан зориг гарган сайдаа огцруулах асуудлыг дахин сөхөв. Энэ удаад түүнийг дэмжигчид олширсон юм байх. Тэдний дунд Ц.Шинэбаяр гишүүн багтсан байна лээ. Харин энэхүү хор хутгах бүлэгт багтсанаа эрхэм гишүүн Ц.Шинэбаяр өөрөө ч мэдээгүй байсан бөгөөд энэ талаар хэвлэлээс олж уншсан гэнэ. Тодруулбал, Зоригт сайдыг огцруулах бичигт Ц.Шинэбаяр гишүүний нэр багтаж, гарын үсэг нь “хөл ургаад зурагдчихсан” байх юм. Энэ С.Эрдэнэ гишүүн хор найруулаад байна уу, эсвэл Ц.Шинэбаяр гишүүн орон гарантав уу. Юу л болоод байна даа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )