АН-ын даргын ашигтай бизнес

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 11

АН-ын дарга,  шадар сайд  Н.Алтанхуяг уг нь бол шаггүй улс төрч.  Харамсалтай нь улс төрийн ширүүн талбар буюу 1992, 1996 оны сонгуульд ялагдаж ёстой л нөгөө үнс ханхалтал  шатна гэдэг нь утгаараа болсон.  Санхүүгийн хямралд орох, зүгээр суух хоёр бараг зэрэгцэхийн цагт тэрээр  өөрийнхөө шинэхэн бизнесийн санааг олсон гэдэг. Тэр нь чацаргана тарих. Улмаар өөрийнхөө энэ санааг 1998 онд хэрэгжүүлсэн байна. Тэрээр хэдэн  жил гүрийж, анхны ургацаа авахдаа ёстой хөл нь газар хүрэхгүй баярлаж, дараа дараагийн сонгуулийн сурталчилгааны мөнгөө хүнээс гуйхааргүй олох боломжтойг мэдэрсэн. 

Туул голын эрэг дагуу 5 га газарт 5000 орчим чацарганы  мод тарьсан нь  ургацын хэмжээ нь жилийн жилд өсөж байгаа болохоор шадар сайд маань мөнгө бодон модондоо хайр зарлан байна.  Одоо тэрээр чацаргана тарихдаа хэнийг ч дагуулахааргүй мэргэжилтэн болсон тул өөрийнхөө бизнесийн зорилгод тохируулан  ямар төрлийн  чацаргана тарихаа  судалж байгаа гэнэ. 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top