ҮАБЗ өнгөрсөн долоо хоногт Тавантолгой төслийн хэлэлцээрийн төслийг “Шаардлага хангахгүй байна” гэсэн үндэслэлээр Засгийн газарт буцаасан болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Өргөн барьсан төсөл нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжтой нийцээгүйгээс гадна Засгийн газраас төслийг буцааж авах хүсэлтээ ч мөн илэрхийлээд байсан аж. Дашрамд сануулахад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд Тавантолгойн ордын төсөл өнгөрсөн долдугаар сарын 22-нд Засгийн газраас мэдүүлэгдэж, тэр дагуу ажлын алба судалгаа хийн ажилласаар эцэст нь өнгөрсөн долоо хоногт буцаажээ.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )