АНУ-ын «www.Americanglob.com» сайтад мэдээлснээр энэхүү зураг нь Ерөнхийлөгч Барак Обамаг ямар хүн бэ гэдгийг тодорхойлж өгсөн гэнэ. Тус сай-тад өгүүлэхдээ «Үүнийг хараад та бүхэнд «Photoshop» програмаар янзалсан зураг гэсэн сэтгэгдэл төрөх байх. Гэхдээ тийм биш. Энэ бол бодитой зураг. Энэхүү зураг Барак Обамагийн хэм хэмжээг тодорхойлж байна» гэжээ. Бас энэхүү сайтынхан Барак Обама энэ үеэр « Сайн байцгаана уу. Намайг хараарай. Би бол би, Би энд ганцаараа байна. Миний зөв биз дээ? Намайг сайн хараарай» гэж бодож байсан нь гарцаагүй хэмээн өгүүлжээ. Харин манайх сонин болгох үүднээс Барак Обамагийн үйлдэлд эгдүүцэн дургүйцэж байгаа иргэдийн сэтгэгдлийг «www.pajamasmedia.com» сайтад тавигдсанаар нь орчуулан хүргэхээр шийдлээ. Олон зуун сэтгэгдлээс цөөн хэдийг нь нийтэлж байна. 1. Ron Robinson: Энэхүү гэрэл зураг дээр гаргасан үйлдэлд нь Ерөнхийлөгч Барак Обамагийн өмнөөс уучлал гуйхыг хүсч байна. Ихэнх хүмүүс Барак Обама амин хувиа хичээсэн, бүдүүлэг үйлдэл гаргасныг энэ зураг илтгэсэн хэрэг гэж үзэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ бол байж болшгүй үйлдэл гэдэг нь тодорхой. Бид ирэх жил шинэ Ерөнхийлөгч сонгоод түүнийг шийтгэхээ амлаж байна. 2. 1389AD: Эрхэм Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оо. Би Ерөнхийлөгч Барак Хуссейн Обамагийнхаа бүдүүлэг үйлдлййн өмнөөс уучлал гуйж байна. Барак Обама энэхүү үйлдлээрээ бүхнийг үл ойшоодог, бүдүүлэг, тоомжиргүй хүн гэдгээ харууллаа. 3. Теmujin: Хэрвээ эртний хүчирхэг Монгол Улсын удирдагчид ийм зүйл тохиолдсон бол яаж хүлээж авах.байсан бол? 4. Johnson: АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бүдүүлэг, ёс зүйгүй зан ёс зүйд ийм зүйл байж болохгүй. 5. Queen Hotchibobo: Манай Ерөнхийлөгч Барак Обама гараа өргөөд Монголын төрийн тэргүүний нүүрийг тагласанд үнэхээр харамсаж байна. Бүх америкчуудын өмнөөс уучлал гуйж буйг минь хүлээн авна уу. 6. Кепt S. Siegel: Эрхэм Ерөнхийлөгч Цахиа-гийн Элбэгдоржид. Би Ерөнхийлөгчийнхөө байж боломгүй бүдүүлэг, өршөөж болшгүй үйлдлийн төлөө уучлал гуйж байна. Таны нүүрийг гараараа тагласан нь үнэхээр байж болшгүй үйлдэл. Ихэнх аме-рикчууд эх орондоо ирсэн зочид, ялангуяа төрийн тэргүүнүүдэд гүн хүндэтгэлтэй ханддаг. Барак Обамагийн үйлдэл бидэнд ч хүндээр тусч байна. Тэрбээр удахгүй огцрох болно. Би сонгуулийн үеэр түүний төлөө саналаа өгөөгүй ч өмнөөс нь уучлал хүсч байна. 7. Roberts : Дахин ийм зүйл болохгүй гэдэгт итгэж байна. Түүний өмнөөс ууч-лал гуйж байна. 8. Наrоld Р: АНУ-ын иргэний хувьд Ерөнхийлөгчийнхөө өмнөөс уучлал хүсье. Цагаан ордон ямар нэг мэдэгдэл хийж чадахгүй байгаа нь харамсалтай. Энэ мэтээр АНУ-ын олон иргэн Барак Обамагийн үйлдэлд бухимдаж буйгаа илэрхийлж, харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлалт гуйж байна. Ийнхүү манай улсын Ерөнхийлөгч НҮБ-ын ээлжит ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордсон биш дэлхийд дуулиан тариад авлаа. Үүнээс болж Барак Обама ирэх сонгуулиар сонгогдохоосоо ч өнгөрөв бололтой.
За тэгээд манай ерөнхийлөгчийг нүүрийг тагласнаа зүгээр нэг элэглэл болгож нэвтрүүлэгтээ ийнхүү дурдаж байна
Сэтгэгдэл ( 0 )