Ерөнхийлөгч нас барсан жолоочийнхоо хүүд туслав

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 27

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2007 онд Ардчилсан намын дарга байх үедээ Өвөрхангай аймгийн Хархориноос Улаанбаатар руу ирэх замдаа осолд орж байсан.

Ослын улмаас жолооч нь газар дээрээ нас барж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдож хөнгөн гэмтсэнийг бид мэднэ. Тэгвэл Ерөнхийлөгч нас барсан жолоочийнхоо ар гэрийг одоо болтол дэмжсээр байдаг аж. Тэрбээр тухайн үед талийгаачийн ар гэрийнхэнд нэг өрөө байр олгож байсан.

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт хүүг нь БНСУ-ын нисгэгчийн сургуульд явуулсан байна.

Тухайн сургууль нь элсэж буй оюутнуудынхаа ар гэрийн амьдрал, мэдлэгийн түвшин зэрэгт өндөр шалгуур тавьдаг аж. Ямартай ч энэ бүхнийг Ерөнхийлөгч зохицуулж, амь алдсан жолоочийнхоо ар гэрийн амьдралын баталгааг хангаж өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top