Хамуг Монгол Хөдөлмөрийн нам байгуулагдаад удаагүй ч хэл ам, хэрүүл тэмцлийн даллага авахуулсан юм уу гэлтэй хэл ам ихтэй байгаа. Дайран дээр давс гэгчээр тус намын дарга Ц.Шинэбаяр өөрийнхөө Facebook-т “алдарт” нийтлэлч Баабарыг өдөөн хатгасан хэв маяг бүхий сэтгэгдэл үлдээсэн байх юм.
"Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам" хүчээ авахтай зэрэгцэн, гүтгэлэг, доромжлол хүчээ авлаа. Хамгийн сүүлд Баабар гэгч хөлсний бичээч намайг доромжиллоо. Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам Ард түмэнтэйгээ хамт, жинхэнэ Ард Түмний улс төр хийнээ хэмээн тэрээр өөрийнхөө Facebook-т бичжээ.
Баабарын өрөөсөн хөлийн чигчий хурууны чинээнд хүрэх мэдлэг УИХ-ын эрхэм гишүүнд байхгүйг олон хүн баталдаг. Тэгтэл өөрийнхөө мэдлэггүйг баталж, Баабарт атаархдаг гэдгээ энгийн нэг үйлдлээрээ бататгаж байдаг УИХ-ын гишүүн байх юм даа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )