“Алтан Дорнод Монгол” компанийг МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийн дүү Т.Ганболд 150 тэрбумын өртэй нь хамт худалдаж авчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 04

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайнуудын буруугаас болж Орхон гол бохирдож, ширгэх аюул нүүрлээд байна. Харин 9-р сарын 13-15-д БОАЖЯ-ны сайдын тушаалаар “Алтандорнод Монгол”, “Монгол газар” компаниудын ашиглалтын талбай дээр гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан бичил уурхайнуудыг гаргаж, нөхөн сэргээлт хийлгэхээр шийдвэрлэсэн байна.

Гэсэн ч сайдын тушаал хэрэгжихгүй байгаа талаар Цэнхэр сумын иргэд бидэнд мэлээлэл ирүүлсний дагуу манай сэтгүүлчид газар дээрээс нь сурвалжиллаа. Сумын Засаг даргын орлогч Ж.Эрдэнэцогт, байгаль орчны улсын байцаагч Ж.Эрдэнэдалай, Орхон багийн Засаг дарга Д.Галхүү нараар ахлуулсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг тус хоёр уурхай дээр ажиллаж байгаа бичил уурхайчдыг гаргаж, нөхөн сэргээлтийг эхлүүлэх ажилд хяналт  тавьж  байсан юм.



“Алтан Дорнод Монгол”-ын талбайд нөхөн сэргээлт хийх эзэн байхгүй

Сумаас томилогдсон хяналтын багийнхантай хамт газар дээр очиж танилцахаар “Алтан Дорнод Монгол” компанийн зөвшөөрөлтэй талбай руу орох гэсэн боловч “Хас дуулга” хамгаалалтын албаны хамгаалагчид биднийг дотогш нэвтрүүлэхгүй гэж хориглож, удтал саатуулав. Тэдэнд “Алтан Дорнод Монгол”-ын удирдлагуудын үг л үйлчилдэг, харин ажил үүргээ гүйцэтгэж яваа байгаль орчны улсын байцаагч, сумын Засаг даргын орлогч, багийн Засаг дарга нар үнэндээ хүчгүйдэх аж. Төрийн албан хаагчдын албан шаардлагыг биелүүлэх нь бүү хэл тэднийг хүн гэж тоосонгүй.

Хяналтын багийнхан гуйж, загнаж үзээд тусыг эс олов. Эцэст нь удирдах албан тушаалтнаас нь “ОРУУЛ” гэсэн даалгавар ирсний дараа л “Алтан Дорнод Монгол” хэмээх  “Вант улс”-ын хилийг давах эрх авна билээ.

Биднийг уурхай руу ороход... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top