Г.Баярсайхан “Эсэргүү-20” –оосоо урвасан уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 21

Оюу толгойн гэрээг луйврын замаар орсон хэмээх УИХ-ын 20 гишүүний тэмцэл сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайдыг огцруулахад тулж очлоо. Энэ тэмцлийн тэргүүн эгнээнд Б.Бат-Эрдэнэ, Г.Батхүү, З.Энхболд нарын зэрэг хүмүүс явж байна. Г.Баярсайхан  гишүүн нэлээд хатуу байр суурьтай байснаа харин “урваж” байх шиг байна, өнөөх “Эсэргүү-20”-иос. Тэрбээр “Оюу толгойг гэрээг заавал энэ удаагийн чуулганаар ярьж шийдэх тухай бид яриагүй, ер нь дараагийн парламентаар ч асуудлыг шийдэж болно шүү дээ”  хэмээв. Уг нь мань эр гэрээг яаралтай өөрчилж, холбогдох хууль, УИХ-ын тогтоолд нийцүүлье гэж чанга хашгираад гүйж явсансан. Гэтэл өнөөдөр гэнэт үүнийгээ мартаж, яагаад гэрээг өөрчлөх цаг хугацааг хойш тавих болов гэдэг нь тун хачирхалтай. “Рио Тинто”, “Айвенхоу майнз”-тай байгуулсан хувь нийлүүлэгчдийн болон хөрөнгө оруулалтын  гэрээг анх С.Баярын Засгийн газрын үед байгуулсан. С.Баяр Ерөнхий сайдын ажлаа энэ гэрээг баталсны дараахан С.Батболдод шилжүүлсэн юм. Ингэх болсон шалтгаан нь ч тэрхүү хууль бус гэрээтэй холбоотой нь одоо нэгэнт тодорхой болоод байгаа. С.Баярт Ерөнхий сайдын суудлаа сайн дураараа буюу өөрийнх нь хэлсэнчлэн “өвчний” улмаас орхих өөр шалтаг, шалтгаан бас байсан байх. Тэгвэл Г.Баярсайханы хувьд өнөөдөр С.Баяр ба түүний нөхдийн шахаас, сарвайсан мөнгөнөөс нь болоод тийнхүү ухралт хийв үү. “Рио Тинто”, “Айвенхоу майнз”-ынхан түүнд том юм амлав уу. Ямартай ч тэр шинэ цагийн “урвагч” болов бололтой.

Б.Отгонбаяр    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top