“Oil&Gas 2011” газрын тосны олон улсын чуулга уулзалт болно

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 24

Өнгөрсөн зун манай улс шатахууны хомсдолд орж том, багагүй сандарцгааж нэг литр шатахууныг 5000 төгрөгөөр худалдан авч шатахууны хомсдолд орж байсан үе саяхан.

Шатахууны хангамж нь орос улсаас 90% хамааралтай, гадаадаас бүрэн хараат манай улс энэ асуудлаас хэрхэн гарах гарцын талаар ярилцах, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах нэгэн томоохон хурал зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа орсон байна.

1950-иад онд Зvvнбаянгаас багагvй хэмжээний нефть олборлож байсан манай улс одоо өмнөд хөрш рүү газрын тосоо зөөхөөс цааш хэтрэхгүй байгаа. Газрын тосны үйлдвэр барих тухай яриа, хэлэлцээр хийж байгаа энэ цаг үед “Oil&Gas 2011” олон улсын хурал болох нь. Тус хуралд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын компаниуд болон төрийн байгууллагууд оролцоно.

Монголын газрын тосны хайгуул, олборлолт, нефть боловсруулах үйлдвэр, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг Монголын газрын тосны хайгуул, олборлолт, боловсруулалт, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төслүүдэд татан оролцуулах, сурталчлах зэрэг олон зорилгыг нэг дор гүйцэлдүүлэх эрхэм зорилготой тус хуралд оролцогчдыг бүртгэж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top