Сангийн сайд сэтгүүлчдэд “хичээл” заалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 24

Оюутолгойн гэрээтэй холбоотой сүүлийн үед ташаа мэдээлэл ихээр гарах болсон бөгөөд энэ нь сэтгүүлчдийн мэдлэг, мэдээлэл хомс байгаатай шууд холбоотой гэж Сангийн сайд үзжээ.  Тиймээс өнөөдөр сэтгүүлчдийг хүлээн авч  Оюутолгой төслийн талаар “хичээл” зааж, гэрээтэй холбоотой зарим нэг бичиг баримтын хуулбарыг сэтгүүлчдэд өгсөн.  Энэ үеэр тэрээр сэтгүүлчдийн сонирхсон бүхий л асуултад хариулсан бөгөөд  жил бүрийн 10-р сарын зургаан буюу гэрээнд гарын үсэг зурсан өдөр болон, 3-р сарын 30-ны буюу  гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн өдрөөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийж байх болно гэдгээ амлалаа.  

Хуульч, эдийн засагч мэргэжилтэй Сангийн сайд маань Оюутолгой гэрээ ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй.  Үүнийг би баттай хэлнэ. Хэрвээ ямар нэгэн байдлаар  худлаа хэлж, хууль зөрчсөн тохиолдолд би бүх хариуцлагыг хүлээх болно.  Өмнө нь надад ийм сонголт цөөнгүй тулгарч байсан гэдгийг онцолж байсан.  

Хоол идэх завгүй сэтгүүлчдийн асуултад булагдсан Сангийн  сайд  өөртэй нь ярилцлага, мэтгэлцээн хийхийг хүссэн хэний ч урилгыг хүлээн авахад бэлэн гэдгээ энэ үеэр онцолж байсан юм.  Мөн тэрээр Монгол улсад ашигтай хувилбараар энэ гэрээг хэрэгжүүлж байгаа би “нэр цэвэр, ажлаа сайн  хийж байгаа” гэдгийг  шууд бусаар хэлж байлаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top