Алт дагасан амьдралын жим өнөөдөр зам болтлоо өргөжжээ.Эдийн засгийг уул уурхай өөд нь татна гээд л “алтан дээр суусан гуйлгачин” явснаа гайхцгаагаад багагүй хугацаа ард хоцорч, алт эрсэн эрэлчдийн ялыг малчид, байгаль дэлхий үүрч, гавьяа нь “эдийн засагийн өсөлт” гэх үгэнд наалдаж, эдийн шуналтнуудын халаасанд хураагдах болжээ гэвэл хатуудахгүй.
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Баруун цагаан чулуут” гэх газар нутгийн иргэдийн өвөлжөөнд санаархаж, буу тулгасан хэрэг энэ сарын 19-нд гарчээ. Тус газар “Алтандорнод Монгол” компанийн лицензтэй талбай. Уг талбайд 16 бичил уурхай 150-300 сая төгрөгийн түрээсээр нэг жил үйл ажиллагаа явуулаад буй. Уурхай ухаж төнхөхөөс өмнө энэ газар малчдын өвөлжөө бууц байсан бэлчээрийн бүс нутаг байв. Эл талбайгаас үндсэн ордын алттай том цагаан чулууг бичил уурхай эрлэгчид гарган авсан нь олон хүний шуналыг хөдөлгөсөн хэрэг.
Өөрсдийгөө Улаанбаатараас яваа газрын албаныхан гэж нэрлэсэн “УНР 08-59 Ланд крузер-100” маркын автомашинтай хэсэг хүмүүс тус талбайд байсан иргэдэд буу гарган танхайрчээ. Алттай чулууг гаргахаар ажиллаж байсан иргэдийн хувийн болоод техник тоног төхөөрөмжийн гэрчилгээг хураан авч, өөрийн олон жил нутагласаар ирсэн бууцан дээрээ буусан нутгийн малчныхыг “Малчин нинжа нар эндээс зайл” хэмээн доромжилжээ. Энэ байдлыг эсэргүүцсэн тус малчны хүүд хандаж... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу....
Сэтгэгдэл ( 0 )