Онигоо гэж онигоо…

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 15

Вовка:

-Аав аа та манай сургуульд сурч байсан уу?

-Байсаан, 20 жилийн өмнө.

-Тийм байх аа, өнөөдөр манай захирал намайг “-Хорин жил би энэ сургуульд ийм сахилгагүй хүүхэд харсангүй” гэсэн

-----------------------

 

Анагаахын сургуульд профессор сексологийн хичээл орж байна.

-… нэг эмэгтэй нэг удаагийн сексээр 50 удаа дур тавьсан баримт байдаг юм.

Коля:

-Багш аа, эмэгтэйгийнх нь хаягийг өгчих.

Маша:

-Багш аа, эрэгтэйгийнх нь хаягийг өгчих.

--------------------------

 

Нэг эр шүүгч дээр ирэв.

-Хадам эхийгээ алчихвал хэдэн жил өгөх вэ?

-Минийхийг цуг алчих, жилийн тэнсэн өгье.

-----------------------------

 

Биологичдын хурал дээр нэг эрдэмтэн илтгэл тавьж байна:

-Хэрвээ үхрийн эврийг 2-3 үе дамжуулан тайрах юм бол 3-4 дэх үеээс эхлэн мухар тугалнууд төрөх болно.

Өөр нэг эрдэмтэн түүнээс асуув:

-Тэгэхээр та, үр төл нь эхийнхээ олдмол төрхийг дуурайдаг гэж үзэж байна уу, эрхэм ээ?

-Яг тийм.

-Тэгвэл охин хүүхэд эхээсээ онгоноороо гардаг гэдгийг яаж тайлбарлах вэ?

-------------------------------

 

Эрчүүд, муур хоёр

-Дуудахад ирдэггүй, хөөхөд явдаггүй, нэг гарахаараа шөнөжин алга болно, гарахгүй бол өдөржин орон дээр хэвтчихнэ. Гадуур тэнэж тэнэж, хоол идэх л гэж гэртээ ирдэг ер нь л их дураараа амьтад даа.

-------------------------------------

Эмэгтэйчүүдийн дунд явуулсан санал асуулгын дүн:

-Зовлонг тань хуваалцсан үл таних эрэгтэйтэй Та секс хийх үү, гэсэн асуултанд 1 тийм гэсэн хариулт ирж, үгүй гэсэн хариулт ирээгүй байна. Санал асуулгыг далайн хөлөг онгоц нь сүйрч эзэнгүй арал дээр хаягдсан эр, хамт хаягдсан эмэгтэйгээсээ нууц санал хураалтаар явуулсан байна.

Р.Слава slavaaldar@yahoo.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top