Уул уурхайн 50 аж ахуйн нэгжийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 25

Уул уурхайн салбарт хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 50 аж ахуйн нэгжийг УМБГ-т шапгаж эхэлжээ.

МХЕГ-аас өнгөрөгч зун, намар уул уурхайн компаниудыг улсын хамжээнд шалгаж, хууль зөрчсөнийх нь ажлыг зогсоосон байна. Гэтэл дээрх 50 аж ахуйн нэгж дахин хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь илэрчээ. Тиймээс МХЕГ-аас УМБГ-ын Байгаль хамгаапах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст хандаж энэ асуудлыг шалгуулах хүсэлт тавьжээ.

Мөн өнгөрсөн онд Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 22 байгууллагын үйл ажиллагааг зогсоосон ч төд удалгүй дахин ажлаа үргэлжлүүлж байсныг МХЕГ-аас мэдээллээ.


Эх сурвалж: “Монголын Үнэн”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top