Дангаар байгуулагдах Засгийн газарт байх шаардлагагүй орон тоон талаар өнгөрч буй долоо хоногт баахан ярилцлаа. МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлгийн гишүүд ч дараагийн Засгийн газрын орон тооны асуудал сэтгэлээ чилээж байгаа.
Хэдийгээр байр суурь нь зөрүүтэй байгаа ч үүрэг гүйцэтгэгч сайд нарыг удаан байлгаж болохгүй гэдэгт санал нэгдсэн гэдэг.
Харин УИХ-ын гишүүн Засгийн газарт хэд байх гэдэг л байна. Огцорсон зургаан сайдын оронд томилогдох хамгийн магадлалтай хүмүүст дандаа УИХ-ын гишүүд бий. Парламентын гаднаас тэмүүлэгчдэд зөвхөн дэд сайд, агентлагийн даргын суудал ногдож байна. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар дэд сайд, тэргүүн шадар сайдын орон тоог байлгах эсэх асуудлаар ярилцсан ч шийдвэрт хүрч чадаагүй байна.
Засгийн газрын бүтэцэд өөрчлөлт оруулах бол Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж байж хийнэ. Ингэж цаг алдаж байхаар дангаараа Загсийн газраас байгуулаад цаг үеийн үнийн хөөрөгдлийг бууруулж ажиллаж үлдсэн хугацаанд Засгийн газрын нэр хүндийг дээшлүүлэх хэрэгтэй гэж үзсэн нь олонхи болсон байна.
Харин Сайд болох хүсэлтэй УИХ-ын гишүүдийн асуудлыг хэрхэн шийдэх гэдгийг дараагийн хуралдаанаар хэлэлцэх болсон билээ. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж байна. Энэ хуралдаанаар сайд нарын нэр эцсийн байдлаар тодорно.
Одоогоор Тэргүүн шадар сайдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Сангийн сайдад ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын даргад Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХын гишүүн Д.Оюунхорол, Эрүүл мэндийн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Жекей нарын нэгийг томилуулахаар МАН-ын удирдлагын хүрээнд тохиролцоод байна. Тэргүүн шадар сайдад санал болгосон Ж.Энхбаяраас бусад нэр дэвшигчийг Төрийн тэргүүн дэмжсэн байна. Маргаашнаас сайд нарын нэрсийг тодорхой болж томилогоо эхлэх бололтой.
Сэтгэгдэл ( 1 )
5031f06cb9aaf10295a17fca86ac06 44