Л.Гүндалай ”балайрч” эхлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 17

Ардчилсан нам анх хүүхдийн 10,000 төгрөгийг санаачлан 2004 оны сонгуульд ялалт байгуулж байсан.

Түүнээс хойш эх орны хишиг, алдарт эхчүүдэд мөнгө олгох зэргээр халамжийн бодлого хавтгайрч бэлэн мөнгө тараах нь хэрээс хэтэрсэн. Тэгтэл одоо хамтарсан засгийн газраас гараад байгаа Ардчилсан намынхан өөрсдийгөө халамжид дуртай Ардын намаас холдох хэрэгтэй байна гэж яриад байдаг.

Х.Тэмүүжин гишүүн ярихдаа: "Аль эрт засгийн газраас гарах байсан юм. Манай намын бодлого харагдахаа байгаад удаж байгаа" гэсэн юм. Одоо л нэг Ардчилсан нам бэлэн мөнгөнөөс татгалзлаа гэж бодтол намын гишүүн Л.Гүндалай  өчигдрийн бүлгийн хурал дээр, хүүхэд бүрт 20,000 төгрөг өгье хэмээн балайрсан гэсэн шүү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top