Аймгийнхаа төвөөс илүү хог хуримтлагдсан хогын цэгийн байдал хэцүү болоод байна. Хогын цэгийн хог сүүлийн жилүүдэд нэмэгдэж хүрээгээ тэлж дийлдэхээ байжээ.
Сүүлийн үед агаарын болон хөрсний бохирдлын тухай хэн бүхэн ярих болсон. Гэтэл манай аймгийн хогийн цэгт энэ тухай яриад ч хэрэггүй болжээ. Учир нь хогийн цэг хүрээгээ тэлж, тэнд багаа хүмүүс нь хогийг шатааж агаарыг бохирдуулж байгаа юм. Хот тохижуулах газраас өдөр бүр хог ачилт хийгдэж буй бөгөөд дунджаар 30 гаруй машин хог хогийн цэгт буулгадаг байна. Энд мөн бусад аж ахуйн нэгжүүд ч хогоо ирж буулагдаг.
Хот тохижуулах газрын машин ирж хог буулгах үеэр хог түүдэг иргэд болон гахай нохой шувуун уралдан шинэ хогоо түүж эхэлдэг байна. Бидний уугаад хаясан ундааны сав буюу тэдний хэллэгээр бондгороо түүж амьдралаа залгуулдаг иргэд энд цөөнгүй байдаг. Аймгийнхаа төвөөс илүү газар эзлэн байрлаж байгаа хогийн цэгийн асуудал хүндхэн байгаа. Сүүлийн жилүүдэд хогын цэгийн хог эрс нэмэгдсэн бөгөөд энд ирж хог түүх иргэдийн тоо ч мөн нэмэгджээ.
Уг нь хогийн цэгийн хогийг төслөөр лантвелийн аргаар дарж устгахаар яригдаж байсан. Гэтэл өнөөдөр энэ төсөл биелэлээ олсонгүй. Ажил зогссон байгаан байна.
Сэтгэгдэл ( 0 )