Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс өмнө мэндэлсэн Монгол Улсын нийт иргэн тус бүрт “Эрдэнэс Таван Толгой” 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр боллоо. Нарийвчилсан тоогоор өнөөдөр 2 сая 796 мянган иргэн байгаа бөгөөд 1.5 тэрбум ширхэг хувьцааг нийт иргэддээ үнэ төлбөргүй хуваан олгож байна гэж эрх баригчид мэдээлж байна. Хувьцааг эзэмшүүлэх ажлыг Монголын хөрөнгийн биржийн Үнэт цаасны төлбөр тооцооны төвөөр дамжуулан Хүний хөгжлийн сангийн дэвтэрт нь “Та Тавантолгойн ордын хувьцаанаас 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшиж байна” гэсэн бичилт хийж, баталгаажуулах аж. Орон нутагт дээрх ажлыг зохион байгуулахдаа Хөдөлмөр халамж үйлчилгээний газраар дамжуулан, баталгаажуулах юм байна.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )