-Тэр бол манай орны хамгийн “баян буратино” шиг аяглаж эхнэртээ бүтэн зочид буудал хөлсөлж өглөө. Зугаалж л байг, харин хэний мөнгөөр тооцоогоо хийсэн бол...
Энэ талаарх мэдээллийг хамгийн анх “avmalgin” блоггер Италиас бичжээ. Тэр цааш нь үргэлжлүүлэн: -Хоёр хоногийн өмнө миний амьдардаг газраас км-ийн зайд Монтекатини Термед орших Grand Hotel La Pace хэмээх таван одтой зочид буудалд 30 орчим хувийн хамгаалагчаар “зэвсэглэсэн” Светлана Владимировна Медведева ирж буулаа. Манай орны тэргүүн хатагтай. Хатагтай Медведева энэ буудал гэх харшийг энэ сарын 21-нийг хүртэл хөлсөлсөн гэнэ. Түүнийг Итали дахь ОХУ-ын элчин сайд Мешков “хүргэж ирлээ”. Ингэхдээ хэд хоногийн өмнө элчин сайд өөрийн биеэр энд ирж бүх деталийг нэгд нэгэнгүй шалган, рестораны менютэй танилцан энгийн зочдыг үтэр түргэн гаргаж байшинг бүрэн чөлөөлөх даалгавар өгөөд явсан байна. Эндхийн орон нутгийн хэвлэлд “Их гүрний хатан эх заларлаа” хэмээн бичиж эхэллээ. Хатан хаан мэтээр өөрийгөө төсөөлөөд байгаа Медведева энд хэдэн өдрийн турш рашаан зооглож, биеийн тэнхээгээ сайжруулахаар ирсэн гэсэн. Манай энэ хотын дарга тэр даруй хатагтайд бараалхахаар очсон чинь бараг усанд орж байна гэх ухааны юм яриад хүлээж аваагүй байна. Арай ч дээ... Энэ тансаг амралтынх нь төгсгөлд Ерөнхийлөгч өөрийн биеэр эхнэр дээрээ ирэх сурагтай. Харин одоогоор эндхийнхэн эгээтэй тэртээ цагийн их Орос гүрний хатан хаан Элизавета ирсэн адил л хөл алдаж үхэлдэцгээж байна.
Миний нэгэн итали найз хатагтайн буудлаад байгаа байшингаар сая хэсэж байгаад ирлээ. Бүх хаалганууд түгжээтэй. Орох шат болгон дээр хамгаалагч. Уур амьсгал нь нам гүм сэжигтэй. Ордоны гол хаалганы өмнө хамгийн сүүлийн загварын хуягласан хоёр хар “бмв”. Италийн цагдаагийн хамгаалалт давхар гарчээ. Хатагтайд бүх зоогийг нь өрөөнд хүргэж өгч байгаа гэнэ. Зөвхөн тоскан маягийн гал тогооны хоолоор үйлчилж байна. Өглөө нь хатан хаан маань 16 настай хүү Ильягаа дагуулан ойролцоох нэгэн паркт гүйж байна. Уг нь яг одоо уг дөрвөн давхар буудалд түүнээс гадна 30 хүн байрлаж байгаа гэсэн ч тэд бүгд нэгдүгээр давхарт “хашигдсан” сураг байна. Харин бусад өрөө нь сул. Тэргүүн хатагтай аль хүссэн тансаг зэрэглэлийн өрөөндөө саатаж болохоор бүхнийг зохицуулжээ. Түүнтэй хонгилд хэн ч таарах ёсгүйгээр бүхнийг урьдчилан бэлтгэжээ. Нэг мэдээлэл дуулгахад тэргүүн хатагтайг энд ирэхээс сарын өмнө манай Монтекатини хотын дарга Жузеппе Белландиг Орост “Газпром”-ын тэргүүн хувийн урилгаар айлчлуулж тансаглуулсан. Тэгвэл энэ нь италичуудын хариу бэлэг бололтой. Тухайн үеийн албаны нэгэн уулзалтын протоколд Светлана Медведевагийн хувийн амралтыг Италийн тал бүрэн хариуцна хэмээн заасан гэгддэг. Тэр ч хэрэгжиж байгаа нь энэ.
Мэдээж тэргүүн хатагтай энд байх хугацааны бүх төлбөр тооцоог хувиасаа эсвэл нөхөр нь төлж байгаа гэвэл огт үнэмшилгүй хэрэг болох байх. Найз маань нэг танил үйлчлэгчээс асуухад хатагтай өөрөөсөө бэлнээр тооцоо хийж байгаа гэжээ. Яг харагдаач ээ...
Байрлаж байгаа ганцхан өрөөнийх нь нэг өдрийн хөлс 12,000 евро гээд төсөөл дөө, миний ард түмээн... Тэгтэл тэд бүхэл бүтэн зочид буудлыг түрээслээд байна шүү дээ. Медведевагийн байрлаж байгаа өрөөнд нь өмнө нь Монакогийн ханхүү Ренье III сүйт бүсгүй Грейс Келлитэйгээ хамт амьдарч байхдаа л ийнхүү бүтнээр нь хөлсөлсөн түүхтэй. Хатан хаан мэтээр тарвалзаж байгаа тэргүүн хатагтай уг нь энэ мөчид хүүхдийн төлөөх буяны сангийн арга хэмжээнд оролцож, сайн үйл хийх ажилтай байтал... Тэр та бүхэнд худлаа хэлээд “гэрээсээ гарчээ”
/жич: манай монголын “хатан хаад ч” хаана ингэж тарвалзаж явааг дэлгэх зоригтон байж л байгаа даа... орч/
Үг үсэг нэмэлгүй бас хасалгүй бэлтгэсэн Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )