Монгол Улсын Засгийн газраас 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын бүх иргэнд эзэмшүүлэхээр түүхэн шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр “Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК нь Монгол Улсын иргэн бүрийн нэр дээр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг эзэмшиж буйг баталгаажуулан Үнэт цаасны бүртгэлийн ажлыг хийж дуусгалаа. Иймээс иргэд Та бүхэн “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсноо htpp://registration.schcd.mn гэсэн цахим хаягаар орж, өөрийн регистрийн дугаарыг шивж оруулан шалгах боломжтой боллоо.
“Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК
Сэтгэгдэл ( 5 )
Хувьцаа
Yaj shalgah we
МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ МӨНГӨӨР ХУУРЧ БАЙНА БИДНИЙГ ХУВЬЦАА ЭНЭ ТЭР ГЭЖ ЯВСААР НЭГ МЭДЭХЭД ЭХ ОРОН МИНЬ ҮГҮЙРЧ БИД ИРЭЭДҮЙГҮЙ БОЛОХ ВИЙ
ХУДЛАА хошгоруулахаа хэзээ болих юм
Үнэ цэнэтэй том ордууд болон үйлдвэрүүдийн хувьцааг 100 хувь ард түмэндээ хувааж өгөөд төр зөвхөн ноогдол ашгаас татвар авдаг байх нь зөв гэж бодож байна. Төрийн өмчийн гэсэн үйлдвэр аж ахуй байх ёсгүй.