Өнөөдөр 09.30 цагаас эхлэн Байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагынхан Төрийн ордныг бүслэхээр болжээ. Тэд төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлэх юм.
Төрийн бус байгууллагууд цөмийн энерги ашиглах, атомын цахилгаан станц барих зэргийг эсэргүүцэж байгаа бөгөөд уул уурхайн бүх лицензүүдийг цуцлахыг шаардаж байгаа ажээ.
Нийслэл болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй төрийн бус байгууллага “УИХ -ын хаврын чуулган эхлэхээр Цөмийн энерги ашиглах, АЦС барих бүх хууль дүрмийг цуцал, Арева мэтийг хөөж гарга, бүх лицензийг цуцал, урт нэртэй хуулийг хэрэгжүүл” гэсэн уриа лоозонгоо барьж ордны хоёр хаалгыг хаахаа мэдэгдээд байна.
Тэд хаврын чуулган эхлэхээс өмнө шаардлагыг биелүүлсэн байхыг УИХ-ын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад анхааруулж байгаа гэнэ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )