Ж.Тэмүүжинд тэмдэглэлээр тусалсан цагдаа асныг Ц.Элбэгдорж ажилд оруулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 09
... Өөрөөр хэлбэл, эгэл ард түмний дуу хоолой болж, эрх ашгийг нь хамгаалахаар тангараг өргөсөн Их хурлын гишүүн Х.Тэмүүжин архи ууж, ажлаас халагдсан цагдаагаар хуурамч тэмдэглэл үйлдүүлж, хонгио олуулсныхаа төлөөсөнд “их ах” Ц.Элбэгдоржоо шахан байж ажилд оруулжээ гэсэн үг. Ай мөн, айхтар золигнууд байгаа биз. Улстөрд хэн нэгнийг ашиглачихаад, улайм цайм бас л улстөрөөр ажилд авчихна гэдэг...
Долдугаар сарын 1-ний үймээний үеийн “ноцтой баримтуудыг дэлгэх”- ээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлчдийн өмнө тухалсан нь уг хэрэг явдлын утга учиргүй улстөржилтийн гал дээр тос нэмсэн хэрэг болсон юм. Тэрбээр цагдаагийн ажилтны өдрийн тэмдэглэлийн шарлаж амжаагүй хуудсуудыг дэлгэж, басхүү хаанаас хэн олж өгсөн нь үл мэдэгдэх сумны хонгионууд үзүүлж хөөрхөн гэгч шоудаад авсныг санаж буй биз ээ. 
    Их хурлын эрхэм гишүүний мэдэгдэл үнэ цэнэтэй л байх ёстой. Энэ утгаараа бол түүний гарт орсон баримт гэгч аль хэдийнэ хуулийнхны хараанд орж, хэргийн үнэн мөнийг илрүүлэх жинхэнэ “зэвсэг” болох байлаа. Харамсалтай нь Х.Тэмүүжиний баримт гэгч эзэндээ “хонгио” гэсэн нэр хайрласнаас өөр зүйлгүй. Тэгээд ч тэмдэглэл гээчийг хэн ч зохиогоод биччихэж болно. Сумны хонгио гэдэг бол бас л хаанаас ч олоод авчихаж болох эд. Дээр нь тэр цагдаа үнэхээр тийм ноцтой баримт олсон юм бол яагаад хуулийн байгууллагад, тэр тусмаа өөрийн харъяалагддаг цагдаагийн байгууллагад хандаагүй юм бол гэдэг гайхмаар асуудал биш гэж үү. Хаа хамаагүй улстөр хийх гэж арга ядсан  тэмдэглэл гээчийг бичиж, хаанаас ч юм хонгио олж Х.Тэмүүжин гишүүний гарт атгуулах нь тэр. Нэгэнт ийм хөзөр зүгээр ороод ирж байхад ашиглахгүй өнгөрөх хэн байхав. Хариуд нь “Чамайг харж үзнээ” гэсэн юм байгаа биз дээ. Ингээд л мань Т.Төмөрхуяг Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаярын жолоочоор ажилд оржээ. Ч.Өнөрбаяр гэж МУИС-ийн Хуулийн сургуульд багшаар ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилласан, яг л Х.Тэмүүжин шиг юм ярьдаг нэг залуу бий дээ. Мань эр Ц.Элбэгдоржийн түлхээс, Б.Хурцын татаасаар Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга болсон юм. Гэтэл Х.Тэмүүжинд хонгио цуглуулж өгсөн түүнийг Ч.Өнөрбаяр жолоочоо болгожээ. АТГ гэгч жолооч нь хүртэл улстөрийн зориулалттай газар болсон нь эндээс харагдана. Өөрөөр хэлбэл, эгэл ард түмний дуу хоолой болж, эрх ашгийг нь хамгаалахаар тангараг өргөсөн Их хурлын гишүүн Х.Тэмүүжин архи ууж, ажлаас халагдсан цагдаагаар хуурамч тэмдэглэл үйлдүүлж, хонгио олуулсныхаа төлөөсөнд “их ах” Ц.Элбэгдоржоо шахан байж ажилд оруулжээ гэсэн үг. Ай мөн, айхтар золигнууд байгаа биз. Улстөрд хэн нэгнийг ашиглачихаад, улайм цайм бас л улстөрөөр ажилд авчихна гэдэг...
Ц.Цэнэ
www.UNEN.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top