АН-ынхан дахин сонгогдохын тулд Үндсэн хуулиа дэвсэхээс ч сийхгүй гэв үү

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 10


Сонгуулийн тухай хуулинд шилжих гулсах гэдэг заалтыг оруулахаас нааш наад хуулийг чинь бид батлахгүй хэмээн Ардчилсан нам гүрийж байсан бол одоо бид энэ заалтыг яасан ч хасахгүй хэмээн зөрж эхэллээ.  Өөрсдийгөө ямар ч хамаагүй аргаар улс төрд дахин гаргах гэсэн ардчилсан намын олгиархиудын заалт нь МУ-ын үндсэн хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөн гэдгийг Үндсэн хуулийн цэц тогтоогоод байгаа.  Гэвч Ардчилсан намынхан Сонгуулийн хуулийн шилжих, гулсах заалт нь хууль зөрчөөгүй харин ч үндсэн хуулийн цэц өөрсдөө хууль зөрчих УИХ-ын бүрэн эрхэд халдлаа хэмээн мэдэгдсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байна. Одоо байтлаа Ардчилсан намын лидерүүд  өөрсдийгөө УИХ-д дахин гаргаж ирэхийн тулд үндсэн хуулиа дэвсэх нь шив дээ гэх хүмүүс  ч  цөөнгүй байгаа сурагтай.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top