МАХН-ын дарга Н.Энхбаяр сар гаруйн өмнө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн протоколыг дэлгэж байсан. Харин тэрээр нөгөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж долдугаар сарын 1-тэй холбоотой өөр шинэ баримтуудыг дэлгэхээр болсон гэдгээ мэдэгдлээ. Уг протоколд нь улс төрд суудалтай бүх намын даргатай хийсэн уулзалтын дэлгэрэнгүй тэмдэглэл байгаа бөгөөд 300 гаруй хуудас баримт материалыг дэлгэх гэнэ. Мөн тэрхүү 300 материал дотор сонгуулийн луйвар хийсэн баримт материалууд ч гэсэн байгаа ажээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )