МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрийн гадаа улс төрчид болон иргэд, цагдаа нар цуглаад байгаа. Тэдний дунд сэтгүүлч Г.Уянга байсан юм. Түүнтэй ярилцлаа.
Өнөөдөр орой 19 цагийн үед манай намын даргад дуудлага ирж болсон явдлын талаар хэлээд тусламж хүссэн. Биднийг ирэхэд маш олон цагдаатай, тэдий дунд энгийн хувцас өмссөн цагдаа байсан. Мөн Н.Энхбаяр дарга болон гэр бүлийнхэн нь сандарч, намын нөхөд нь чадах ядахаараа хамгаалж байсан.
Өнөөдөр долдугаар сарын нэгний хэргийн талаарх баримт дэлгэсэн нь хэн нэгэнд осолтой байсан болохоор баривчлахыг завдсан байх. Мөн түүний дэлгэсэн баримтан дунд энэ хэргийн зангилаа, гогцоо байсан гэж бодож байна.
Хоёрт МАХН бол ардчилсан хүчнүүд буюу МАНАН-г сарниах гол хүчнүүд энд цуглаад байна. Сонгуулийн өмнө бидний хүчийг сааруулах гэж байна гэж ойлгож байгаа. Сонгуулийн эвсэл байгуулагдахад 10 гаруйхан хоног дутуу байна. Энэ хугацаанд амжин эрүүгийн хэрэгт татан оруулж, сонгуульд нэр дэвших боломжгүй болгох, нэр төрийг нь уанагах зорилготой байна гэж үзэж байна.
Ер нь бүхэлдээ юу гэж харах юм бол бид нарын 20 өмнө босгосон систем нуран унаж байна.
Сэтгэгдэл ( 0 )