АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат сая мэдээлэл хийлээ. Тэрбээр шүүхээс шийдвэр гаргасан болохоор хуулийн дагуу үйл ажиллагаа явж байгаа. Би сая МАХН-ын дарга Н.Энхбаярт асуудлыг, шүүхийн шийдвэрийг танилцууллаа. Цаашид хуулийн байгууллагын үйл ажиллагаа үргэлжилнэ гэдгийг онцолсон юм.
-Ямар шалтгаанаар баривчилж байгаа юм бэ?
-Шалтгааныг маргааш албан ёсоор танилцуулна.
-АТГ-аас буутай хүн ирсэн нь ямар учиртай юм бэ?
-Би түрүүн хэлсэн. Шаардлагатай тохиолдолд манай ажилтнууд галт зэвсэг хэрэглэх эрхтэй байдаг. Эсэргүүцэл үзүүлсэн учир тодорхой хэмжээнд буу хэрэглэсэн гэж ойлгож байгаа. Ямар нөхцөл байдал үүссэнийг бид шалгана. Энд үүссэн нөхцөл байдлыг нэг бүрчлэн шалгана.
-Мөрдөн байцаалт хэр хугацаанд үргэлжилж байгаа юм бэ?
-Жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Мөрдөн байцаалтад түүнийг олон удаа дуудсан ч ирээгүй. Удаа дараа бид дуудсан. Өмгөөлөгчид нь танилцуулж, зарлан дуудах хуудас явуулсан. Зохих тайлбараа өгөөч гэж хэлсэн. Харамсалтай нь ирээгүй. Нэг удаа Мөрдөн байцаах газарт очсон байсан. Харин сэжигтнээр тооцогдсоноосоо хойш мөрдөн байцаалтад нэг ч удаа ирээгүй. Тийм учраас бид зохих байгууллагад танилцуулсанаар цагдан хорих шийдвэр гарсан. Цагдан хорих ажиллагаа үргэлжилнэ.
-Шүүхийн захирамж хэзээ гарсан юм бэ?
-Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн захирамж гарсан. Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсоор өгнө. Хуулийн байгууллагын ажил үргэлжилж байна.
-Баривчлах үйл ажиллагаа одоо үргэлжилнэ гэсэн үг үү?
-Тэгнэ. Өнөөдөр биш юмаа гэхэд маргааш баривчилна.
Тэрбээр баривчлах ажиллагаа явуулах үеэр галт зэвсэг хэрэглэсэн явдлаа тэрбээр өнөөдөр өдөр тайдбарлах болно гэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )