МУ-ын экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсантай холбогдуулан хүний эрхийн хуульч Ч.Ичинноров МАН-аас гарах болсноо мэдэгдлээ. Тэрбээр МАН-аас гарахаар сэтгэлдээ шийдсэн байсан бөгөөд Н.Энхбаярыг хүч хэрэглэн хууль бусаар баривчилсан нь ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Ч.Ичинноров МАН-ыг шударга ёс тогтоох боломжгүй, үзэл санааны шорон гэснээс гадна "Би МАН гэх хүний эрхийн хаалттай шоронгоос гарч байгаадаа баяртай байна. Би зөвхөн хүний эрх, шударга үнэний талд л зогсох болно” хэмээлээ. Түүнээс гадна хэд хэдэн гишүүд МАН-аас гарахаар болсон байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )