Ерөнхийлөгчийн ангуучлал...

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 13

Америк, Алжир, Буркин Фасогийн дөрөв,  Бурунди, Египт, Коморийн арал, Конго, Либеригийн тус тус хоёр харин Нигер, Руанда, Сомали, Того, Чадын нэг ерөнхийлөгч амь насаа харамсалтайгаар алдсан. Тэдгээрээс ихэнх нь цэрэг дайныхан засгийн эрхийг булаан эзлэх зэвсэгт мөргөлдөөн, төрийн эргэлтийн vед бусдад хороогдон алуулсан байдаг. Израилийн болон Конго, Чилийн ерөнхийлөгчид буудуулсан.

•               АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн 1865 онд Вашингтоны “Форд” театрын лоожинд vзвэр vзэж байхдаа vхлийн шарх авсан. Тэр дараагийн өдөр нь хорвоог орхижээ.

•               1881.07.02-ны өглөөний 08.30-д сэтгэцийн өвчтэй гэх Чарльз Жулиус Гито гэгч Вашингтоны галт тэрэгний буудал дээр АНУ-ын 20 дахь ерөнхийлөгч Жэймс Гарфильдыг буудсан юм. Сум элгийг нь оносон бөгөөд хэдхэн хоногийн дараа нас баржээ.

•               1901 онд анархист vзэлтэн Леон Чолгош гэгч Нью-Йорк мужид болж байсан Пан-Америкийн vзэсгэлэнгийн vеэр ерөнхийлөгч Уильям Маккинлиг хоёр удаа будсан бөгөөд Маккинли найман хоногийн дараа vхсэн юм. Энэ аллагаас хойш АНУ-ын ерөнхийлөгч хувийн бие хамгаалагчтай болсон байна.

•               1963 онд Далласын гудамжинд Америкийн 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди алагдсан. Нэг сум хvзvvг нь хоёрдахь сум толгойнд нь оножээ. Тэрээр эмнэлэгийн анхны тусламж аваад нас барсан билээ.

•               1928 онд Мексикийн ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан Альваро Обрегон алагдсан.

•               1961 онд Конго улсын ерөнхийлөгч Патрис Лумумба өөрийн хамтрагчдын хамт Катангийн цэргvvдийн гарт амь vрэгдсэн. Тvvний цогцосний vлдэгдлийг хэд хоногийн дараа олсон бөгөөд алуурчид мөрөө бууруулахыг тулд хvчилд уусгаж шатаасан байжээ. 

•               1973 онд Чилид цэргийн эргэлт гарч ерөнхийлөгч Сальвадор Альенде ордныхоо өмнө буудуулсан нас барсан. Тvvний оронд Аугусто Пиночет төрийн эрхийг гартаа авсан билээ.

•               1982 онд дэлбэрэлтийн улмаас Ливаны ерөнхийлөгч Башир Жмайель vхжээ. Тэр vхэхээсээ хэдэн долоо хоногийн өмнө ерөнхийлөгч болоод байсан юм.

•               1994 онд Африкт Руанда болон Бурундигийн ерөнхийлөгч  Жювенель Хабьяримана болон Нтариамира нарын сууж явсан онгож сvйрсэн билээ. Захиалагч нь Бурундийн дараагийн ерөнхийлөгч Поль Кагаме хэмээн vздэг.

•               1995 онд Израилийн  ерөнхий сайд Ицхак Рабин алуулсан юм. Нэгэн олон нийтийн цуглааны vеэр оюутан Игаль Амир гэгч тvvнийг хороосон аж.

Р. Слава

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top