З.Баянсэлэнгэ: Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсний минь төлөө цагдаагийнхан намайг баривчиллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20

Өнөөдөр  “Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад гаргая” хөдөлгөөний зохицуулагч З.Баянсэлэнгэ хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр буруутгагдан саатуулагджээ. Харин З.Баянсэлэнгэ нь “Би хууль бус нэг ч үйлдэл хийгээгүй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн. Бүх зүйл маань хууль журмын дагуу хийгдэж байгаа. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсний минь төлөө цагдаагийнхан намайг баривчиллаа” хэмээн ярьсан байна. Түүнийг Дэнжийн мянгын 111-хорих ангид 14 хоног хорих шийвэр гаржээ.

 А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top