Намбарын Энхбаяр. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга энэ эрхэм “Авлигын загалмайлсан эцэг” үү, аль эсвэл ард түмний баатар уу. Экс Ерөнхийлөгчийг баривчилсан үйл явц олон нийтийн дунд ийм асуулт үүсгэв. Харин энэ асуултад Н.Энхбаяр өөрөө хэрхэн хариулсан бол. Тэрбээр Төв аймаг дахь Цагдан хорих газраас ард түмэнд захидал бичжээ. “Би өвөг дээдэс, аав, ээж, хань ижил, эрдэмт багш нарынхаа үргэлж хэлж анхааруулдгийг санагалзан 600 цагдаа сүр үзүүлж, хүчлэн дайрч баривчлах ямар том алдааг гаргасан юм бэ” хэмээн хийсэн алдаагаа олох гэж сууна. Бурхан биш учир алдалгүй яах вэ. Монголчуудын маань амьдрал хүнд хэцүү байгаа цагт “Би алдсан, бас алдсаар байна” гэж гэмших ёстой хүн гэж өөрийгөө боддог. Тийм ч учир дотроо ард түмнээсээ дандаа уучлал гуйдаг билээ” хэмээн тэрхүү захидалд дурьдсан байх юм. Тийм ээ, Н.Энхбаяр бурхан биш. Энэ үнэн. Гэвч “Эрх баригчдын зүгээс надад хүчээр тулгаж байгаа асуудлыг би хийгээгүй юм шүү” гэсэн нь худал сонсогдоод байна. Учир нь тэрбээр Монголын улс төрийн тавцнаа ¹1 “бурхан” байсан. МАХН гэдэг нам хоёрдугаар ээлжийн нөхдийн цуглуулга биш, харин Монгол төрийн бодлогыг тодорхойлдог лидерүүдийн нэгдэл байх үед Н.Энхбаяр эзэн нь байсан. Тиймээс албан тушаал, эрх мэдэл, өнгө мөнгө, энэ бүхний цаана орших авлигын эх сурвалж нь энэ хүн байгаагүй гэдэгт хэн итгэх вэ.
Сэтгэгдэл ( 0 )