Шүүх Н.Энхбаярын нэхэмжлэлийг буцаав

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20


 

Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр болон “Өргөө” зочид буудлын хувьчлалын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж худал мэдээлэл тарааж, өөрийнх нь  нэр төрд халдсан гэх үндэслэлээр МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр төрөө сэргээлгэж, 100 сая төгрөг гаргуулж авахаар Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан билээ.

Чингэлтэй дүүргийн шүүх 2012 оны 4 дүгээр сарын 18-ын өдөр уг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэж Н.Энхбаярын нэхэмжлэлийг буцааж түүний төлсөн 650 мянган төгрөгийн тэмдэгтийн хураамжийг Улсын орлого болгожээ.

Шүүх ийм шийдвэр гаргахдаа Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн өмчийн газар, Улсын бүртгэлийн Ерөнхий газар зэрэг байгууллагуудаас холбогдох баримтуудыг авсан байна.

Ц.Нямдорж сайдын олон нийтэд хийсэн мэдээлэл дээрх газруудын өгсөн баримтууд болон Н.Энхбаярын баривчилгаа, АТГ-ын хийсэн мэдээллээр нэгэнт батлагдсан тул өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй бололтой.

Ийнхүү Ц.Нямдоржийг унагахаар зохион байгуулсан дайралтуудын нэг нь ийнхүү шүүхийн өмнө бүтэлгүйтэв.  

         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top