Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Г.Шийлэгдамба, Л.Гансүх нарыг лицензын хэрэгт холбогдуулан шалгуулахаар Иргэдийн хяналт, мэдээллийн сүлжээнээс өнөөдөр АТГ-т хандсан байна. Тэдний зүгээс Г.Шийлэгдамба сайд байхдаа 284 лиценз, Л.Гансүх 200 лиценз олгосон, мөн бусадтай нийлж хувьдаа завшсан гэж үзэж байгаа тул ийнхүү АТГ-т шалгуулах болсон гэнэ. Тэд энэ хүсэлтээ тус газрын Өргөдөл, гомдол хариуцсан ажилтанд хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )