Нэр бүхий гишүүд Ц.Нямдорж сайдыг огцруулахаа дахин мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 21

  УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан завсарлалаа. Бүлгүүдийн хурлын дараа УИХ-ын гишүүн Д.Загджав болон нэр бүхий гишүүд сүүлийн үеийн улс төрийн байдлын талаар мэдээлэл хийсэн юм.


  

 УИХ-ын гишүүн  Д.Загджав: Хариуцсан үүргээ биелүүлээгүй учраас хариуцлага тооцох хэрэгтэй гэж ХЗДХ-ын сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг нэр бүхий гишүүд тавьсан. Түүнийг байнгын хорооны хурлаар долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой.  Ирэх даваа гарагийн МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэх  байх гэв.  Мөн Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан нь хүний эрхэнд халдсан, баривчилгааны явцад олон хууль зөрчсөн, их бүдүүлэг баривчилгаа болсон. Иргэний  хуулийг зөрчсөн,  энгийн иргэний гэр орон эд хөрөнгөд халдаж,  амгалан тайван байдлыг алдагдуулж  олон хууль  зөрчсөн Ц.Нямдорж сайд өөрөө хариуцлагаа яаж хүлээхийг харж байя гэлээ.

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан төр засаг, намын ажил удаан хойрго, мэдрэмж муутай явагдаж байгааг онцоллоо. Ард түмний баялаг гадныхны гарт алдагдсаар байхад төр засаг байр сууриа илэрхийлсэнгүй. Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой ноцтой асуудал гарч байна. Оюутолгойн гэрээ ард түмэнд ашиггүй байсан гэдэг нь нотлогдож байна гэсэн  бол гишүүн Тэрбишдагва: “Оюутолгойн гэрээ 63 жилийн дараа төсөвт ачаалалтай байх төлөв ажиглагдсан. Гадаадын судлаачид хүртэл ашиггүй гэрээ хийсэн гэдгийг бичиж, хэлж байгаа гэсэн юм.

Гишүүн Даваасүрэн: “Хариуцлагагүй Засгийн газарт хариуцлага тооцох ажлыг  Нямдорж сайдаас  эхэлье”  гэж нэр бүхий гишүүд үзсэн гээд Оюутолгойн 51 хувь Монголын мэдэлд байсан тохиолдолд л аюулгүй байх ёстой. Гэтэл гадныхан Оюутолгойгоор наймаалцаад байна гэв.  Энэ талаар гишүүд ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар  мэдэгдэхээр болов.  


  

Мөн Өмнийн говьд дураараа авирлаад байгаа уул уурхайн компаниудын талаар гишүүд ярилгүй өнгөрсөнгүй. "Саус Гоби Сэндс"  компанийн БНХАУ-ын Чалько компанитай хийсэн наймааны асуудлыг  Засгийн газар ойрын хугацаанд хэлэлцэхийг  гишүүд мэдэгдсэн юм.  Ч.Улаан, Д.Загджав , Б.Шинэбаяр Р.Раш тэргүүтэй нэр бүхий гишүүдийг мэдээлэл хийсний дараа  МАХН-д элсэх талаар яриа гарсныг лавлахад гишүүд тодорхой хариулт өгсөнгүй. Зөвхөн МАХН-н дарга Н.Энхбаярыг  баривчилсан явдал нь хууль зөрчсөнөөс гадна   УИХ-ын хуулийг зөрчиж   гишүүдын биед  халдсан гэлээ .

Ямартаа ч  ирэх долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах саналаа Засгийн газар, УИХ-д дахин оруулахаар болсноор чуулган өндөрлөсөн юм.

 А.Төмөрсүх

 

 

 

 

 

 

.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top