УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган хийх талаар маргаантай байсан билээ. Сонгууль хаяанд ирсэн тул энэ асуудлыг яаралтай шийдэхийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өгсөн юм. Хоёр намын ажлын хэсгийн гишүүд ярилцаж дөрвөн зүйл дээр тохиролцсон байна.
-Зургадугаар сард УИХ-ын сонгуультай нийслэлийн Хурлын сонгуулийг хамт хийж болно. Харин сум, дүүрэг, аймгийн ИТХ-ын сонгуулийг намар салгаж хийе.
- УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамтатган Үндсэн хуулийн зарим заалтаар ард нийтийн санал асуулга явуулъя гэжээ. Сумын Засаг даргыг яаж сонгох, Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг шууд томилох, сумын Засаг дарга багийн Засаг даргыг шууд томилох эсэх зэрэг асуудлаар санал асуулга явуулъя.
- Цөөнхийн бүлгийн завсарлага авах хугацааг хязгаарлаж өгье гэжээ. Долоо, арав хоног, сар гэх мэтээр хязгаар тавьж өгөхгүй бол бүтэн дөрвөн жилээр ч завсарлага авч мэднэ. Үүнийг цэгцэлье.
- УИХ-д бүлэг байгуулах гишүүдийн тоог нэмэх эсэх асуудлаар санал солилцжээ.
Энэ талаар гишүүд хэлэлцэж байгаад завсарласан байна. Үдээс хойш МАН-ын бүлэг дахин хуралдахаар болжээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )