Өмгөөлөгч О.Алтангэрэл өнөөдөр суллагдана

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 23

 Үйлчлүүлэгчдээ эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан үндэслэлээр шүүхээс захиргааны шийтгэл авсан өмгөөлөгч О.Алтангэрэл өнөөдөр түр  саатуулах байрнаас суллагдана.

 Тэрбээр 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн хуучин удирдлагуудад холбогдох хэрэгт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд шүүх хуулийн хүрээнд ажиллахгүй байна гэж үзэн үйлчлүүлэгчдээ өмгөөлөл үзүүлэхээс татгалзаж байсан юм.

 Харин шүүхээс түүний татгалзсан мэдэгдлийг  хууль зөрчсөн гэж үзэн 14 хоногийн хугацаагаар саатуулах захирамж гаргаж байсан юм.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top