Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг үдээс өмнө хуралдах байсан ч хуралдахгүй байсаар үдээс хойш МАН-ын удирдах зөвлөл хуралдлаа. Тус хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлаар нам дотроо зөвшилцөж байгаа гэнэ. Ардчилсан намын бүлэг үдээс өмнө хуралдсан хэдий ч түр завсарлага авч үдээс хойш Хууль зүйн байнгын хороо хуралдах байсан ч гишүүдын ирц бүрдээгүйгээс болж хэсэг хугацаанд хойшиллоо.
МАН-ын бүлэг хуралдахаас өмнөхөн намын удирдах зөвлөл хуралдсан нь Нямдорж сайдыг авч үлдэх үү аль эсвэл албан тушаалаас нь чөлөөлөх үү гэсэн ацан шалаанд ороод байх шиг. ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудал их ширүүн өрнөж байх энэ үед Ардчилсан намын бүлгийн хурлаар мөн л Ц.Нямдорж сайдыг огцруулах талаар хэлэлцсэн.
Ямартай ч Ц.Нямдорж сайдын асуудал энэ долоо хоногийн эхний өдрийн онцлох мэдээ байлаа. Одоогоор МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна. Намын бүлгүүдийн хурлын дараа Хууль зүйн байнгын хороо хуралдахаар боллоо.
А.ТӨМӨР
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )