Манай улсад дөрвөн жилдээ нэг удаа болдог УИХ-ын болон орон нутгийн сонгууль тун удахгүй болох гэж байна. Энэ сонгуулиар АН-ын хувьд рейтингээрээ ялалт байгуулах боломж бий гэдэг нь судалгаагаар харагдаж байгаа. Ялангуяа АН-ын шинэ залуу улстөрчдийг сонгох магадлал өндөр байна. АН-ын хувьд МАН-тай харьцуулбал шинэ залуучуудаа тэр болгон албан тушаалд гаргаж ирдэггүй. Учир нь тус намын лидерүүд өөрсдөө 1996 оныг эс тооцвол Засгийн эрхийг барьж байсан удаагүй. Өндөр албан тушаал хашиж байсан нь цөөхөн. Засаг төрд өндөр албан тушаалыг тэр болгон хашиж байгаагүй учраас МАН-ыг бодоход бялуугаа дараа үеийнхэнтэйгээ хуваалцахыг хүсээгүй байж ирсэн. Гэвч энэ сонгуулиар нам гэж ялгалгүй одоогийн парламентад байгаа гишүүдийг биш шинэ үеийнхнийг сонгох магадлал тун өндөр байна.
Энэ нь нэг талаар ард түмэн өнөөгийн улстөрчдөөс өөрийн эрхгүй уйдсан, итгэхээ байсан. МАНАН болоод ч хамтарна уу өөр хоорондоо үгсэн тохирч өөрсдөө хэмжээгүй баяжихаас бус ард түмний амьдрал улам доройтлоо гэж дүгнэх болсонтой нь холбоотой биз ээ. Юутай ч сонгогчид шударга, нэр цэвэр шинэ үеийн төлөөллийг хүсч байна. Парламентад нам ялгалгүй шинэ үеийн төлөөлөл давамгай орж ирэх нь тодорхой болоод буй энэ сонгуулиар МАН-ын залуучуудын пиар түлхүү явж байгаа нь илэрхий. Хэдийгээр хүлээн зөвшөөрөгдөхүйц гэж харагдах ч үнэн хэрэг дээрээ албан тушаал эр хүнийг чимдэг гэгчлэн тухайн албан тушаал дээр очсоны дараа яг ямар хүн бэ гэдэг нь танигдаж эхэлдэг. Улс төрд ямарваа тохиолдолд залуучуудыг намаас нь дэмжиж байж олноо ил гарч ирэх нь түлхүү бий. МАН-д шинэ үеийн төлөөлөл бий гэж харагдах ч АН-д ялгаа байхгүй дараа үеийн залуус шигшигдээд жагсч байна. АН-аас тодорч гарах шинэ үеийн улстөрчдийг буюу энэ сонгуулиар олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц хүмүүсийг танилцуулъя.
Х.Тэмүүжин. Хуульч мэргэжилтэй УИХ-ын гишүүн. Чадалтай боловсон хүчний нэгд тооцогддог. Тэрбээр намын гэхээсээ илүү хувийн тоглолт ихтэй. Үүнд нь нэг намын, үеийнхэн нь төдийлөн таашаадаггүй. Долдугаар сарын 1-ний хэргийг олон нийтэд дэлгэхийн зэрэгцээ энэ сэдвээр өөрийн сонгуулийн имижийг өсгөж яваа гэж хэлж болно. Х.Тэмүүжин “Нэг ардчилал” клубыг УИХ-ын гишүүн Лу.Гантөмөртэй хамтран санаачлан байгуулж үйл ажиллагаа явуулдаг.
Лу Гантөмөр. УИХ-ын гишүүн. Мөн “Нэг ардчилал” клубт харьяалагддаг. Түүнийг пиарын баг ардаа ажиллуулдаг гэж ярьцгаадаг. Лу.Гантөмөр шинэлэг янз бүрийн санаа сэдлийг гаргаж байдаг. Түүнийг ямар нэгэн өндөр албан тушаалд очлоо гэхэд гайхаад байхааргүй чадалтай залуусын нэг.
Батын Батбаатар. УИХ-ын гишүүн асан. Чингэлтэй дүүргийн АН-ын дарга. Тус дүүргийг цэнхэр буюу АН-ын дүүрэг болгож чадсан гавъяатай. Түүнийг намын даргаар ажиллаж байх үеэс УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд улсын хэмжээнд АН-аас эхний байранд давхихаар олон сонгогчын саналыг авч чадсан. УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар өнгөрсөн 2004 онд Баянгол дүүрэгт олонд төдийлөн танигдаагүй байхдаа тухайн үеийн МАХН-ын томоохон лидерийн нэг болох Ж.Бямбадоржийг илт давуушаа ялан гарч ирсэн нь шуугиан тарьж байсан. Одоо иргэдийн газрыг үнэтэй болгож, бодит өмч болгох талаар шинэ санаачилгыг тавьж буй нь олны анхаарлыг татаад байгаа. Энэ жил АН-ын дүүргийн намын хороо дотроо талцаж хоёр хуваагдах үед...Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )