МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 24

 

Дөнгөж сая МАН-ын удирдах зөвлөл хуралдаж дууслаа. Одоо тус намын бүлгийн хурал эхлээд байна. Хурлаар ХЗДХ-ийн сайдыг огцоруулах эсэх талаар хэлэлцэх юм. Гэхдээ албан бус эх сурвалжуудийн хэлж байгаагаар сайдыг авч үлдэхийн төлөө “комби” зохиож, гол дүрийг сайд өөрөө гүйцэтгэсэн гэх мэдээлэл байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ч.Улаан,  Ц.Цэнгэл, Р.Раш, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн, Ц.Шинэбаяр нар өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Энэ асуудлыг байнгын хороо  долоо хоногт багтаан хэлэлцэж, УИХ-аас асуудлыг 14 хоногт бүрэн шийдвэрлэх хуулийн заалттай юм.

А.Баярмаа, А.Төмөр

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top