Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдаж ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч хуралдсангүй. Учир нь МАН болон АН-ын бүлгийн хурал ээлжлэн хойшилж, нэгнийхээ байр суурийг харзнасан байдалтай байсан нь ийнхүү Хууль зүйн байнгын хорооны хурлыг хойшлуулахад хүргэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай асуудлыг байнгын хороо долоо хоногт багтаан хэлэлцэж, УИХ-аас асуудлыг 14 хоногт бүрэн шийдвэрлэх хуулийн заалттай. Хуулиар бол өнөөдөр эцсийн хугацаа байсан юм. Одоогоор Хууль зүйн байнгын хороо хэзээ хуралдах нь тодорхойгүй байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )