МАН-ын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, үдээс хойш тус намын бүлгийн хуралдаан эхэлсэн. Улмаар бүлгийн хуралдааны мэдээллийг өнөөдөр өгнө гэж “амалсан” юм. Дөнгөж сая бүлгийн хуралдааны талаарх мэдээллийг бүлгийн дарга Ө.Энхтөвшин сэтгүүлчдэд өглөө. Энэ хуралдаанаар ирэх зургадугаар сард болох сонгуулийн талаар ярилцсан байна. Тодруулбал АН болон МАН-ын бүлэг хамтарсан ажлын хэсэг байгуулан хэд хэдэн асуудалд тохиролцсон бөгөөд уг асуудлаа бүлгүүдэд танилцуулсан. Улмаар МАН-ын бүлгийн хурал болж, үндсэн хоёр асуудалд санал хураажээ. Үүнд:
Энэ удаагийн намын бүлгийн хурлаар Ц.Нямдорж сайдыг суудлаас нь огцруулах асуудал хэлэлцээгүй. Учир нь МАН-ын бүлэг удахгүй болох сонгуульд анхаарал хандуулж байгаагаа онцоллоо.
МАН-ын бүлэг сонгуультай холбоотой техникийн зарим асуудлыг АН-ын бүлэгтэй харилцан тохиролцох боломжтой гэж үзэж байгаа болохоор эхлээд зарчмын шийдвэрүүдээ гаргах нь гол байна гэж мэдээллээ.
А.Баярмаа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )