“Соус Гови Сэндс”-д зориулсан хууль биш гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 24

 

Үдээс хойш Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Байнгын хорооны гишүүд 52,3 гэсэн ирцтэйгээр хуралдаан эхлэв. Хурлаар “Аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд” нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тус хуулийн төслийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар байнгын хорооны хурал дээр танилцуулав. Энэхүү хуулийн төслийг хоёр жилийн өмнө өргөн барьж байсан гэдгийг зарим гишүүд хэлсэн. Энэхүү хууль батлагдсанаар “Овоот толгой”-н ордыг зарсан “Соус Гоби Сэндс” компанид ямар нөлөө үзүүлэх талаар Я.Батсуурь гишүүний асуултанд   Гадаад хэргийн  сайд Г. Занданшатар: Энэ хуулийн төсөл дан ганц “Соус Гови Сэндс” зориулагдсан хууль биш цаг үе нь ингэж таараад байна гэв. Д.Одхүү гишүүн: Энэ хуулийн төслийг илүү боловсронгуй болгож түргэн батлах хэрэгтэй. Гэхдээ энэ хуулинд оруулж болохгүй нэлээд хэдэн аюултай зүйл заалт байна гэсэнд  Г.Занданшатар сайд тийм зүйл байхгүй гэж санаачилсан хуулиа өмгөөлөв.  УИХ-ын  гишүүн Ц.Шинэбаяр: Энэ хуулийн төсөл Ашигт малтмалын хуулийг зөрчсөн байна гэсэн бол УИХ-ын дэд дарга Н.Энхболд: Тус хуулийн төслийг хэлэлцүүлэгтээ дэмжиж байгаагаа илэрхийлж хуулийн зарим заалтанд өөрчлөлт оруулж няхуур хандах хэрэгтэйг сануулав. Харин гишүүн Д.Одхүү: Энэ хуулийг ингээд баталчих юм бол гадныхан биднийг ямар тэнэг гэдгийг гайхах болно. Тийм учраас дахин нягтлах хэрэгтэйг Гадаад хэргийн сайд Г.Занданшатарт хэллээ. Ингээд гишүүд энэхүү хуулийн төслийг дэмжин хэлэлцэж санал нэгдлээ. Ингээд энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн барих ажлын хэсгийг байгуулж батлан Р.Гончигдорж, С.Оюун, Х.Наранхүү, Г.Занданшатар Н.Энхболд нарын гишүүд ажлын хэсэгт орлоо.

А.Төмөрсүх Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top